САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус ангийн олон нийтийн орон тооны бус зөвлөлийн урлаг, спортын хорооноос 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 7 багийн 35 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

DSC_0556 DSC_0558

Тэмцээний тэргүүн байранд дэслэгч Т.Эрхэмбаяр ахлагчтай 4 дүгээр ээлжийн баг тамирчид, 2 дугаар байранд ахлах дэслэгч Г.Түвшинбаяр ахлагчтай захиргааны баг тамирчид, 3 дугаар байранд ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Г.Цолмонбаатар ахлагчтай 3 дугаар ээлжийн баг тамирчид тус тус шалгарлаа.

DSC_0626 DSC_0621 DSC_0619

Хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд дэслэгч Б.Төржаргал ялалт байгуулав.

DSC_0564DSC_0568DSC_0578

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top