Төрийн жинхэнэ алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад бие бүрэлдэхүүн хамрагдав.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 265/72 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт бие бүрэлдэхүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд хууль эрх зүйн болон мэдээлэл технологийн шалгалтыг амжилттай өгөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Дэд ажлын хэсэг байгуулах тухай”  А/197 дугаар тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнээр  ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус ангийн болон алба хаагчдын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Тус шалгалтад нийт бие бүрэлдэхүүн амжилттай хамрагдав.

BBBBBBBBBBBBBBBBBBBBBB AAAAAAAAAAAAAAAAA HHHHHHHHHHHHHHHHHHHHHHHHHH 1 20181118_174334 20181118_180006

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top