Алба хаагчдын дунд 2018-2019 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн дагуу Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, өөрчлөлт” сэдвээр сургалт оров. Сургалтын үеэр шинэчлэн мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн талаар алба хаагчидтай харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.
Тус өдөр “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ыг нийгмийн ахлах ажилтан, хошууч П.Баярбаатар, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ахлагчийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Пүрэвдорж, ахлах ахлагч Т.Ганхуяг нар алба хаагчдад танилцуулж сургалт зохион байгууллаа.