Сургалт зохион байгуулав.

Алба хаагчдын дунд 2018-2019 оны хичээлийн жилд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, өөрчлөлт” сэдвээр сургалт орлоо. Сургалтаар алба хаагчдад шинжилгээ судалгаанд суурилсан сонирхолтой баримтуудыг танилцуулан, алба хаагчидтай санал бодлоо солилцсон сонирхолтой сургалт семинар боллоо.DSC_0103 20181009_114006 20181009_110828 20181009_110832

Тус өдөр “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ыг нийгмийн ахлах ажилтан, хошууч П.Баярбаатар, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ахлагчийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хамгаалалтын ажилтан, ахлах Б.Пүрэвдорж, ахлах ахлагч Т.Ганхуяг нар алба хаагчдад танилцуулж сургалт зохион байгуулав.

20181009_121314 20181009_123037

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top