Ажлын байранд урьж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Харуул хамгаалалтын албаны ажилтан “бэлтгэх сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс явагдах болсон тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хамгаалалтын ажилтан албан тушаалд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай, эмэгтэй 34 хүртэл байх
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй
  • Дээд боловсролтой, эрэгтэй, эмэгтэй /зайлшгүй шаардлагаар ажлын орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл/өөрийн гараар бичсэн байх/
  • Төрийн албан хаагчийн анкет/маяг №1/
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Гурван үеийн түүх намтар
  • Цээж зураг/3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Холбоо барих утас:98851405, 99610761

 

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top