ШШГБ-ын ажилтны өдрийг тохиолдуулан анги байгууллагын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.

20180823_120532

Тус анги “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан удирдах байгууллагын бодлого, шийдвэр, дэвшүүлсэн зорилт, үндсэн чиг үүргийн биелэлт, үйл ажиллагааны хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн байгууллага, иргэдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн удирдамж, төлөвлөгөөг боловсруулан өдөрлөгийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 121 дүгээр сургуулийн байранд зохион байгууллаа.

20180823_121909      20180823_142439 20180823_142459  20180823_122227

Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, хууль зүйн зөвлөгөө өгөн, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

 

20180823_10221420180823_111216

20180823_11292320180823_100759

20180823_10082620180823_102003

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны байгууллага, иргэдийн дунд гар бөмбөг, дартсын тэмцээн уралдааныг зохион байгуулж 6 багийн 48 тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс гар бөмбөгийн тэмцээнд С.Лхагвасүрэн ахлагчтай 405 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байр, дартсын төрөлд эмэгтэйчүүдээс 429 дүгээр ангийн дэслэгч Т.Лхагважав, эрэгтэйчүүдээс иргэн А.Баярсайхан нар тус тус тэргүүн байр эзэлж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

20180823_17325320180823_132350

20180823_17361720180823_114858

 

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top